Шинэ үеийн АК-12 автомат буу бүх туршилтанд тэнцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-06-21 11:27:32
МОСКВА./TASS/. “Ратник” цэргийн байлдааны хэрэгслийн иж бүрдэлд ордог, “Калашников” концерны үйлдвэрлэсэн АК-12 автомат буу байлдааны бүх шатны туршилтанд тэнцсэн тухай тус концерны хэвлэлийн алба мэдээлжээ.

АК-12-ыг Оросын армийн зэвсэглэлд урт голтой үндсэн галт зэвсэг болгохоор төлөвлөж байгаа тухай тус хэвлэлийн албаны мэдээлэлд онцлон дурдсан байна.

Үүнээс өмнө “Ратник” байлдааны хэрэгслийн иж бүрдэлд багтах АК-12 автомат бууны байлдааны туршилт энэ оны эхний хагаст багтан дуусна гэж мэдэгдэж байсан юм.

“Ратник” нь “ирээдүйн цэргүүдэд зориулсан байлдааны иж бүрдэл хэрэгсэлд тооцогддог ба түүнд 10 элемент ордгоос 9 нэгж зэвсэг байдаг.
О.Барс

 

Холбоотой мэдээ