А.Баярцэцэг “Эх дэлхийн мисс” тэмцээнийг шүүнэ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-08 11:40:36
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сарын 02-06-нд болох “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээний шүүгчээр ажиллах урилгыг манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг хүлээн авчээ.
Тэрээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны 12 дугаар сард болсон 66 дахь удаагийн “Miss world-2016” буюу “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм. Түүнийг 2016 онд “Дэлхийн мисс”, 2015 онд “Эх дэлхийн мисс”, 2014 онд “Мисс интернэшнл” тэмцээнд тус тус оролцсоныг нь тэмдэглэн онцолсон байна. Тус тэмцээний шүүгчээр нийт 14 хүн ажиллах юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд