Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-30 14:22:09
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх аймгийн хөтөлбөрийг баталлаа.
Энэхүү хөтөлбөр нь нийт 2 үе шатаас бүрдэх бөгөөд хөтөлбөрийн нэгдүгээр үе шат  2017-2021 онд, хоёрдугаар үе шат 2022-2026 онд хэрэгжих юм.  Тус “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх аймгийн хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн нийт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүргэх. Мөн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зохистой тогтолцоог бүрдүүлсэн байх аж. Ингэснээр тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгдсэн байх ажээ. .
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ