Уругвай 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:17:02

МОНТЕВИДЕО. /Prensa Latina/. Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж эхэлсний 100 жилийн ойгоор буюу 2030 онд ДАШТ-ийг улсдаа зохион байгуулахын төлөө ажиллахаа Уругвайн Ерөнхийлөгч Васкес Табаре амлалаа. Анхны ДАШТ-ийг 1930 онд Уругвайд зохион байгуулж байжээ.

Тэрбээр батлуулахаар парламентдаа өргөн барьсан “Таван жилийн төсвийн төсөл”-дөө энэ амлалтаа тусгасан байна.

2030 оны ДАШТ-ийг хамтран зохион байгуулах саналыг Уругвай урьд нь Аргентинд тавьж байсан юм. Мөн Чили зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд