“123”-ын хоолны гэрүүдэд шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-18 16:22:14
Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот хоорондын төв зам дагуух “123”-ийн хоолны гэрүүдэд шалгалт хийжээ. Урьдчилан сэргийлэх шалгалтад 16 хоолны гэр, 4 хүнсний дэлгүүр, мухлаг хамрагдсан байна.
Энэ үеэр хоолны гэрүүдийн хаягжилт, гадаад, дотоод орчны тохижилт, ариун цэвэр хангалтгүй, сав багаж хэрэгсэл угаах дамжлагыг технологийн дагуу зохион байгуулаагүй, ажлын байранд дүрэмт хувцас бүрэн өмсдөггүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний үзлэгийн хугацааг хэтрүүлсэн, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилт, шинжилгээний дүгнэлтийг нийлүүлэгчдээс авдаггүй, хэрэглэхийг хориглосон хуванцар саванд ус нөөцөлдөг зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн гэж Дорнод аймгийн МХГ-аас мэдээллээ.
Түүнчлэн хүнсний дэлгүүр, мухлагт худалдаалж байсан хаяг шошгын зөрчилтэй, лабораторийн шинжилгээний дүнгээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй төрөл бүрийн чипс, чихэр, тахианы мөч, чавга, гаа зэрэг 2.9 мянган ширхэг, 436.9 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг акт үйлдэн хурааж, устгалын комисст шилжүүлсэн байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ