ДОРНОД: Маргааш аянга цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгаар өнөөдөр агаарын температур +38 градус, ургамалгүй хөрс +62 градус, засмал зам дээр +66 градус хүрч халж байна.
Маргааш +35 градус халуун, аянга цахилгаантай аадар бороо орно. Тодруулбал, энэ сарын 27, 28-нд Дашбалбар, Баян-Уул, Баяндун сумын нутгаар дуу цахилгаантай, түр зуурын аадар орно гэв. 30-ны өдөр мөн нийт нутгаар түр зуурын аадар орно. Олон хоногийн халалтаар хэт хуурайшсан хөрсөнд аадар бороо шингэдэггүй учир үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Сонирхуулахад, 2016
оны зун Дорнод аймагт +41.9 хэм хүрч халж байжээ.