Өмнөд Солонгосын эдийн засаг өсчээ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-10-23 12:46:22

СӨҮЛ. /Yonhap/. Дотоодын эрэлт эрчимтэй өссөний ачаар Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улиралд нэмэгдэж, сүүлийн таван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын төв банк мэдээлэв.

6-9 дүгээр сард буюу гуравдугаар улиралд Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт 1.2 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн таван жилд ажиглагдаагүй үзүүлэлт юм гэж Солонгосын банк мэдэгджээ.

Хамгийн сүүлд 2010 оны хоёрдугаар улиралд Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт 1.7 хувиар нэмэгдэж байжээ.

Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд 1.1 хувиар нэмэгдэнэ гэж долдугаар сард Солонгосын банк урьдчилан таамаглаж байснаас давж 1.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу "MERS"-ийн титемт вирусын тархалт намжсанаар хэрэглээний зардал өсчээ гэж банк мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ