Японы худалдааны тэнцэл 6 сар дараалан алдагдалтай гарчээ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-10-22 14:31:54

ТОКИО. /NHK/. Есдүгээр сард Японы худалдааны тэнцэл алдагдалтай гарсан нь зургаан сар дараалан алдагдалтай ажилласан үзүүлэлт болжээ. Үүнд БНХАУ руу гаргах экспорт буурсан нь нөлөөлжээ.

Өнгөрсөн сард экспорт өнгөрсөн жилийнхээс 0.6 хувиар өссөн байна гэж Японы Сангийн яам мэдэгдэв. АНУ-д нийлүүлэх автомашины экспорт бага хэмжээний энэ өсөлтөд нэмэр болсон байна.

Харин импорт өнгөрсөн жилийнхээс 11.1 хувиар буурсан нь түүхий нефтийн үнэ буурч, шингэрүүлсэн байгалийн хийн зардлыг бууруулсантай холбоотой юм.

Есдүгээр сарын худалдааны алдагдал 960 сая доллар болсон байна.

Есдүгээр сард дуусаж буй санхүүгийн жилийн эхний хагаст худалдааны алдагдал 11 тэрбум доллар байсан нь өнгөрсөн оныхоос нэлээд бага үзүүлэлт юм. Энэ нь түүхий нефтийн үнэ буурсантай холбоотой гэж Сангийн яам мэдэгдэлдээ дурджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ