Буутай селфидэх гэж байгаад амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 14:05:19

ХЬЮСТОН. /KAZINFORM/. АНУ-ын Хьюстон хотын 19 настай залуу коллежид орохынхоо өмнөх өдөр буутай селфидэх гэж байгаад санамсаргүйгээр өөрийгөө хөнөөсөн гэж цагдаа нар мэдэгдлээ.

Делеон Алонсо Смит бууны гохыг санамсаргүйгээр даран хоолойн тус газраа бууджээ.

Энэ хэрэг түүний ар гэрийнхнийг цочирдуулжээ.

Мөрдөн шинжээчийн хэлснээр, буун дуу гарахад Смитийн үеэл хажуугийн өрөөнд нь байсан аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд