“Төлчин хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-27 17:27:56

Өмнөговь аймагт ирэх жилүүдэд боловсролын салбарыг хамарсан 4 томоохон дэд хөтөлбөр хэрэгжинэ. Түүний нэг “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн нээлтийг өнөөдөр хийж “Төлчин хүүхэд” арга хэмжээг эхлүүллээ.

Ирэх жилүүдэд иргэн төвтэй хөтөлбөрүүдийн хэрэгжилт үр дүнгээ өгсөн байх ёстойг аймгийн удирдлагууд онцолж байна. Тиймээс ч аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” хөтөлбөрт иргэд рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүний эхлэл болгож аймгийн 15 суманд “Төлчин хүүхэд” төслийг нэгэн зэрэг эхлүүлж байна. Жилд нэг удаа, мал төллөх цагаар уг арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ жил 15 сумын 21 сургуулийн 42 хүүхэд хамрагдаж байгаа ажээ.

 “өлчин хүүхэп” арга хэмжээ нь хүүхэд багачуудадад нүүдлийн мал аж ахуй, мал маллагааны арга ухаан, малчин хүний хөдөлмөрийн онцлог, амьдралын дадал хэвшлийг танин мэдүүлэх зорилготой юм. Төсөлд хамаргдаж байгаа, Өмнөговь аймгийн ЕБС-ийн 7-гоос дээш ангийн нийт 42 хүүхэд малчин айлд 5 хоног амьдарч мал төллүүлэн, малчдын өдөр тутмын ажил хөдөлмөртэй танилцах ажээ.

“Төлчин хүүхэд” арга хэмжээг жилд нэг удаа буюу хавар мал төллөх цагаар зохион байгуулж байгаа нь онцлог төдийгүй тухайн сум, багийн удирдлага, сургуулийн захиргаа хүүхдийг малчин айлд хүргэн өгч, гэрээний хугацаа дууссаны дараа очиж авах байдлаар төсөлд байнгын хяналт тавин хамтарч ажиллах юм байна.

Холбоотой мэдээ