Газар хөдлөлтийн улмаас мөсөн нууруудын тогтоц өөрчлөгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 13:41:09

КАТМАНДУ. /Prensa Latina/. Энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас гурван томоохон мөсөн нуур тогтворгүй болж, нуур орчмын бүсийн оршин суугчдад аюул учруулах эрсдэлтэй болсон гэж шинжээч анхаарууллаа.

АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэмтэн судлаач Элтон С.Байерсын хэлснээр, Имжа, Тшо Ролпа болон Тулаги нууруудыг “аюултай” мөсөн гол, нууруудын ангилалд оруулах шаардлагатай болжээ.

Түүний хэлснээр, газар хөдлөлтийн улмаас энэ гурван нуурын тогтоц эрс өөрчлөгдөж, томоохон ан цав үүссэн байна.

Хүний амь авч, усан цахилгаан станцуудыг сүйтгэх шинэ гамшиг нүүрлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж судлаач хэллээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд