Мөнгөний бодлогоо ил тод болгохыг БНХАУ-д уриаллаа

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-10-20 15:08:40

ВАШИНГТОН. /NHK/. Юанийн бодлогыг илүү ил тод болгож, зах зээлийн тоглогчидтой сайн харилцаатай болохыг АНУ-ын Сангийн яам БНХАУ-аас уриаллаа.

Юанийн ханшаа бууруулах БНХАУ-ын шийдвэрт наймдугаар сард хийсэн нарийвчилсан дүн шинжилгээгээ АНУ-ын Сангийн яам олон улсын эдийн засаг болон валютын ханшийн бодлогын хагас жилийн тайландаа дурдсан байна.

Юанийн ханшийг бууруулах шийдвэр нь зах зээлийг цочроож, БНХАУ-ын эдийн засгийн талаарх сэтгэл түгшээсэн асуудлыг дэврээн, улмаар дэлхий дахины хөрөнгийн зах зээлийг уналтад ороход хүргэсэн гэж тайланд дурджээ.

Юань нь дунд хугацааны зохих үнэлгээнээсээ доогуур ханштай болсон байна гэж тайланд дүгнэсэн байна.

Хятадын валют маш доогуур үнэлэгдсэн байна гэж дүгнэсэн өмнөх тайлангийн дүнг энэ удаагийн үнэлгээ арай зөөлрүүлжээ.

Зах зээлийн нөлөөнд хариу арга хэмжээ авах зорилгоор юанийн ханшаа бууруулах эсвэл өсгөх боломжийг БНХАУ олгох эсэхийг анхааралтай ажиглаж байна гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэлдээ дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ