Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг тэрбум гаруй төгрөгийн гэрээнд гарын үсэг зурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-21 21:51:07

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх гэрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Нарантуяа нар гарын үсэг зурлаа.

УИХ гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өчигдөр буюу 21-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, залуучуудыг дэмжих хөтөлбөр, сургалт сурталчилгаа, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нэг тэрбум гаруй төгрөгийн дүн бүхий гэрээнд ийнхүү гарын үсэг зурсан юм.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, ЭМНДЕГ-ын дарга Д.Зоригт болон бусад албаны хүмүүс дагалдан явж байлаа. Тэд Сүхбаатар сумын иргэд хөдөлмөрчид, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, нийгмийн хамгааллын салбарын мэдээ мэдээлэл, цаашид баримтлах байр суурийн талаар мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу олгогдож байгаа “Насны Хишиг”-ийн салхийг хагалж, Сүхбаатар сумын өндөр настан хоёр иргэнд “Насны хишиг”-ийг нь гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ