Азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэхээр сумын Засаг дарга мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-21 12:35:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга сумынхаа 80-84 насны ахмадуудад гарын бэлгээ гардуулан хүндэтгэл үзүүлэх ажлаа өнөөдөр эхэллээ.

Тэрээр “Хонгорморьт”-ын 1-р багийн өндөр настан М.Янжин, С.Сүрэн, Г.Ичинхорлоо, С.Самбуу, С.Нанзад гуайнхаас эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар сумын хэмжээнд 80-84 настай 91 азай буурал үр ачаа тойруулан энх тунх амьдран сууж байна. Сумын Засаг даргын зүгээс эдгээр ахмадуудад бүгдэд нь биечлэн очиж, амар мэндийг нь мэдэн, гарын бэлгээ гардуулах ажээ.

Түүнчлэн тэрээр Сүхбаатар сумын ЗДТГ-аас гавьяаныхаа амралтанд гарсан 15 өндөр настанд ч мөн хүндэтгэл үзүүлэх юм байна. Эдгээр ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажилд “Хустхан” эмийн сангийн эрхлэгч н.Сэлэнгэ хамтран оролцож, азай буурлууддаа сар шинийн баярын идээ ундааны дээжийг өргөн барьж байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ