Өвөрхангайгаас 60 гаруй "Аймгийн аварга малчин" төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-19 12:03:30

Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэн Гал бичин жилийн манлай, аварга малчдаа шалгарууллаа.

Тус аймгаас Баянгол сумын 3-р багийн малчин Ч.Отгонбаатар 3990 толгой малаар, Хархорин сумын 7-р багийн малчин П.Отгонсүх 619 толгой адуугаар, Бат-Өлзий сумын 1-р багийн малчин Ж.Пүрэвээ 561 толгой үхрээр, Баруунбаян-Улаан 3-р багийн малчин Н.Бямбадорж 503 толгой тэмээгээр, Сант сумын 1-р багийн малчин Ч.Болоож 2300 толгой хониор, Богд сумын 6-р багийн малчин Л.Мэндбаяр 1707 толгой ямаагаар тус тус "Аймгийн манлай малчин"-ы болзол хангасан байна.

Мөн "Аймгийн аварга малчин"-аар нийт 59 малчин шалгарсан бөгөөд аймгийн болоод хэлтэс албадын удирдлагууд шагналыг хотонд нь гардуулж байгаа юм.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ