Дэлхийн хамгийн том радиотелескопыг Хятад бүтээнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
aminaa@montsame.mn
2015-10-20 09:32:08

БЭЭЖИН. /CNN/. Хятадын шинжлэх ухаан, инженерийн аварга том төсөл энэ ертөнцөд та бид ганцаараа эсэхээ нээн илрүүлэх эрмэлзлэлийг нэг алхмаар ойртуулна.

Тус улсын цэргийн удирдлагат сансрын хөтөлбөр нь дэлхийн хамгийн том радиотелескоп FAST буюу Таван зуун метрийн тусгалтай бөөрөнхий телескопыг (ТТБТ) зохион бүтээж буй юм. Хятадын үндэсний мэдээллийн хэрэгслээр удахгүй дуусах байгууламжийн гэрэл зургийг үзүүлсэн байна.

Бүрэн угсарсны дараа байгууламж нь нарны системийн сая сая одын дунд тойрон эргэлдэх гараг эрхсээс радио дохио, улмаар амьдралын шинж тэмдэг илрүүлэх хүчин чадалтай юм.

ТТБТ нь 2016 онд ашиглалтад орсноор судлаачид хэдэн тэрбум гэрлийн жилийн алсаас ч радио дохио илрүүлэх боломжтой болно гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ