Хятад АНУ-ыг тэрбумтны тоогоор гүйцэв

Дэлхийд | Эдийн Засаг
aminaa@montsame.mn
2015-10-20 09:27:22

БЭЭЖИН. /CNN/. Хятад одоо АНУ-аас олон тэрбумтантай болжээ. 

Жил тутмын Хүрүн судалгааны жагсаалтад Хятадаас 242 тэрбумтан шинээр нэмэгдсэн нь нийт тоог 596 хүргэж, 537 тэрбумтантай АНУ-ыг анх удаа гүйцэж түрүүллээ.

“Эдийн засгийн удаашралаас үл хамааран, Хятадын хөрөнгөтнүүд таталцлын сорилтыг давж, хамгийн өндөр үзүүлэлтэй бичигдсэн бөгөөд энэ нь аль ч улс  өмнө нь жилийн дотор бий болгоогүй хөрөнгө юм” гэж Хүрүн судалгааны төвийн захирал Руперт Хугэвэрф Си-Эн-Эн-д мэдээллээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ