Энэтхэгийн Элчин сайд МОНЦАМЭ агентлагт зочлов

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-01-30 16:22:40

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу өнөөдөр мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо.

МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг Элчин сайд Суреш Бабу нар  уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааны уламжлал хийгээд энэ жил тохиож байгаа Монгол Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 62 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар санал солилцов. Мөн үеэр Б.Ганчимэг дарга тус агентлагийн ажилтнуудыг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэхэд Элчин сайдын яамнаас дэмжин ажилладагт талархал илэрхийлээд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хувь нэмрээ оруулж хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Хоёр талын найрсаг харилцааг бататгахад хэвлэл мэдээллийнхний үүрэг их бөгөөд цаашид  худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх нь чухал гэдэгт ижил байр суурьтай байгаагаа ноён Элчин сайд илэрхийлсэн юм.

 

Холбоотой мэдээ