АНУ-ын төсвийн алдагдал буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
jargal@montsame.mn
2015-10-16 14:52:43

ВАШИНГТОН. /TASS/.  Есдүгээр сарын 30-нд санхүүгийн жил нь дуусч байгаа АНУ-ын төсвийн алдагдал энэ онд 439 тэрбум доллар буюу ДНБ-ний 2.5 хувьтай тэнцэх хэмжээгээр буурчээ. Энэ нь сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт болох тухай тус улсын Сангийн сайд мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, татвар нэмэгдүүлснээр “энэ онд төсвийн алдагдал 439 тэрбум долларт хүрч буурсан байна”. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 44 тэрбум доллароор буурсан үзүүлэлт юм гэж тэрбээр хэлжээ. Энэ үзүүлэлт нь мөн сүүлийн 40 жилийн хугацаан дахь дундаж үзүүлэлтээс доогуур үзүүлэлт болохыг АНУ-ын Сангийн сайд цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн санхүүгийн жилд АНУ-ын төсвийн орлого 3.249 триллион доллар байсан бол зарлага нь 3.688 триллион доллар байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ