Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй 10 хот

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2017-01-09 11:01:23

БЭЭЖИН. /Xinhua/. Өрсөлдөх чадвар хамгийн сайтай дэлхийн 10 хотын тоонд Хонконг, Шанхай, Бээжин орсон байна.

Дэлхийн хотуудын өрсөлдөх чадварын жагсаалтад Хонконг зургадугаарт бичигдсэн бол удаад нь Шанхай, Бээжин оржээ.

Эдийн засгийн стратегийн үндэсний академи, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи, болон НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөрөөс /United Nations Habitat/ дэлхийн хотуудын өрсөлдөх чадварыг үнэлэх зорилгоор энэхүү жагсаалтыг гаргадаг ажээ.

Дэлхий дахинтай холбогдсон байдал, тухайн хотууд дахь эрэлтийн түвшин, програм хангамж болон техник хангамжийн орчин зэрэг зургаан үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан уг жагсаалтыг гаргадаг байна.

Жагсаалтын 10 дугаарт Германы Франкфорд, есдүгээрт Австралийн Сидней, наймдугаарт Хятадын Бээжин, долдугаарт Шанхай, зургаад Хонконг, тавдугаарт Сингапур, дөрөвт Францын Парис, гуравдугаарт Японы Токио, хоёрт АНУ-ын Нью-Йорк, тэргүүн байранд Их Британийн Лондон хот тус тус бичигджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ