Элчин сайд Б.Батхишиг ТИКА-гийн дарга Сердар Чамтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-04 14:19:13

Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн /ТИКА/ дарга Сердар Чамтай өнгөрөгч 12 сарын 30-ны өдөр уулзав.

Уулзалтаар хоёр улсын эдийн засгийн харилцаа болон Монгол, ТИКА-гийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд ТИКА манай улсад 30 гаруй сая ам. долларын олон арван төсөл амжилттай хэрэгжүүлснийг Элчин сайд Б.Батхишиг сайшаан тэмдэглээд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, үүний нэг чухал нөхцөл болох Хархорины нисэх буудлыг шинэчлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэв.

Ноён С.Чам цаашид Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам өргөтгөж, шинэ төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ