Төлөвлөгөөнөөс давуулсан орлогоороо цагдаагийн хэсгээ унаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-03 17:18:37

Сэлэнгэ аймгийн Шаамар сум дотоодын нөөц боломжоо ашиглан  2016 оны орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.

Энэхүү давуулан биелүүлсэн орлогоороо сумынхаа цагдаагийн хэсэгт автомашин авч өгч, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. Энэхүү арга хэмжээ өнөөдөр буюу 1-р сарын 3-ны өдөр Шаамар сумын ЗДТГ-т болсон юм.

Ийнхүү Шаамар сумынхан Цагдаагийн хэсгээ унаатай болгож, шинэхэн автомашины түлхүүрийг сумын Засаг дарга М.Баярбаатар хэсгийн төлөөлөгч Э.Энхболдод гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ