Элчин сайд Б.Дэлгэрмаа Элчин сайд О.Е.Есаянтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-20 12:06:42

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа 12 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд О.Е.Есаянтай өөрийн хүсэлтээр уулзав.

Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцав. Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улс нь газар зүйн хувьд алслагдмал, шууд харьцах боломжгүй ч хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж буй гэдгийг онцолж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсоны хувьд хоёр улсын харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Засгийн газрын зүгээс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг онцлоод Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны Протоколд тусгагдсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны багийг байгуулах тухай монголын талын саналыг армений зүгээс дэмжиж өгөхийг хүсэв.

Холбоотой мэдээ