Баянхонгор аймгийн Засаг даргын онцлох ажлуудыг нэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын “100 хоног- онцлох 20” ажлыг ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас нэрлэжээ.
Тэрээр энэ оны долдугаар сарын 19-нд ажлаа авснаас хойшхи 100 хоногт Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан зорилт, бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлээд эхэлжээ. Тус ажлууд зөвхөн аймгийн Засаг дарга гэх хүний ажил бус Баянхонгор аймагт сүүлийн үед хийгдсэн ажлуудыг харж болох "тайлан" учир уншигчиддаа хүргэж байна.
Засаг дарга ажлаа хүлээн аваад хамгийн түрүүнд аймгийнхаа бүх сумдаар тойрч, иргэдийн санаа бодлыг сонссон. Иргэд уулзалтаар мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг өсгөх, мах, сүүн, сүүн бүтээгдэхүүнийг экспортллох, эцсийн бүтээгдэхүүн болгох, хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг захиж байв. Иргэдтэйгээ нүүр тулж уулзсан тус ажлыг Онцлох ажлын нэгдүгээрт бичжээ.
Мөн тэрээр Засаг даргын мөрийн хөтөлбөрийг Баянхонгор аймгийн 20 сумын иргэдийн саналыг сонссон ажилдаа тулгуурлан боловсруулж, ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулжээ. Нөгөө талаар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс өмнө батлагдсан нь улсын бодлого шийдвэрт өөрийн аймгийн тулгамдсан асуудлыг тусгуулахад давуу тал олгосон байна.
Онцлох ажлыг гутгаарт, Г.Бирваа агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлыг нэрлэжээ. Монголын хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч Г.Бирваа агсны мэндэлсний тэгш ойг төрөлх нутагт нь тэмдэглэн өнгөрүүлж, түүний амьдрал, уран бүтээлийг хойч үед таниулан сурталчилах чиглэлээр аймгийн Засаг дарга анхны захирамжаа гаргасан юм.
УИХ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг орон нутаг дахь албан томилолтоо аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Баянхонгор аймгаас эхлүүлэв. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт нарын зэрэг албаныхан багтсан.
Баянхонгор аймгийн Засаг даргын онцлох ажлуудад үргэлжлүүлэн юу юуг нэрлэснийг тоймлон хүргэе.
- Баянхонгор аймгаас Олон улс, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдын замын зардал, эхний гурван байрт шалгарсан тамирчид, дасгалжуулагч багш нарт мөнгөн шагнал олгоход 48.4 сая төгрөгийг зарцуулсан байна.
- Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг ашиглалтад оруулав. Тус төвийг ашиглалтад оруулснаар гэр бүлийн орчинд далд хэлбэрээр явагддаг хүчирхийлэлд өртөгсдөд цаг алдалгүй тусламж, хууль зүйн болон сэтгэл зүйн үйлчилгээ авах боломжийг нээж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх томоохон ажил боллоо.
- ЕБС-уудад хичээлээс гадуур дугуйлан секц, сонгон хичээллүүлэх, гар утасны хэрэглээг хязгаарлах, сумын харьяаллын хүүхдийг аймагт бүртгэж авахгүй байх, ЕБС-ийн багш нарын мэргэжлийн түвшин тогтоох талаар аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамж гаргав. Уг ажлыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулан ажиллаж байна. Цаашид “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багшийн ур чадвар, хүүхэдтэй ажиллах арга барилыг сайжруулж, жил бүр түвшин тогтоодог болох юм.
- нхонгор аймаг 2014-2016 оны хооронд хийсэн бүтээн байгуулалтаас он дамжиж 1.4 тэрбум төгрөг өр болж үлдсэн байна. Тус өрийг барагдуулж, 2017 онд ямар нэгэн өр, авлагагүй шинэ оныг угтахаар ажиллаж байгаа аж.
- Баянхонгор сумын хоёрдугаар багт спорт заал бүхий багийн хөгжлийн төвийг хоёр сарын хугацаанд барьж ашиглалтад оруулахд бэлэн болоод байна.
- нэ оны 8 дугаар сард болсон хоёр удаагийн үерийн улмаас аймгийн төвийн 2, 3, 7, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт болон бусад газарт ангал үүсч, үерийн улмаас хатуу хучилттай авто зам дээр их хэмжээний шороо овоорч дарагдаад байсныг орон нутгийн замын сангийн хөрөнгөөс 26.9 сая төгрөгийг аймгийн ИХТ-ын хуралдаанаар батлууллаа. Улмаар ажил гүйцэтгэгчийг тендер сонгон шалгаруулалтаар “Их богд зам” ХХК шалгаран 10 дугаар сарын 5-25-ны хооронд хучилттай авто зам дээрх шороог зайлуулан ачих, сайжруулсан зам болон гудамжуудад үүссэн ангалуудыг хайргаар дүүргэж тэгшлэн, нягтруулах ажлуудыг бүрэн хийж дуусгажээ.
- Байдрагийн гүүр орчмыг байнгын эрчим хүчинд холбов. Хөдөөгийн багуудаас хамгийн муу барилгатай тохь муутай гэгддэж байсан Бууцагаан сумын Өлзийтийн гуравдугаар багийн төвд шинэ конторын барилгыг 70 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьж байгуулах ажлыг эхлүүлэв.
- Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумын багийн эмч нарыг 18 сая төгрөгөөр бүрэн унаажуулж 10 мотоцикль олголоо.
- Аймгийн Засаг дарга ажлаа авснаас хойш 100 хоногийн хугацаанд нийт 215 иргэнтэй биечлэн уулзалт хийж, тэдний тавьсан асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
- Мөн тэрээр 100 хоногт 172 захирамжийг төрийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гаргажээ. Нээлттэй засгийг байгуулах үндсэн зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга ажлаа авсан даруйдаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй хоёр удаа уулзлаа.
- ймгийн Засаг даргын санаачилгаар Баянхонгор хотын хуучирч, муудсан зарим нийтийн орон сууцны дээвэр, гадна пасад, дулаалга, орцыг засварлав. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн ЗДТГ-ын баруун жигүүр хаалттай байсны улмаас ашиглах боломжгүй байсан юм. Тэгвэл ашиглах боломжгүй болсон гурван давхрын 20 гаруй өрөөг засварлаж ашиглалтад орууллаа.
- Засаг даргын санаачилгаар Баянхонгор аймгийн иргэд БНХАУ-ын Альшаа аймаг Цэхэ боомтод “Тоорой мод”-ны баярт зориулсан үзэсгэлэн худалдаанд оролцов. Үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн Жинст, Богд, Эрдэнэцогт, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-өндөр, Баянхонгор сумдын 160 иргэн, аж ахуй нэгж байгууллага сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, монгол үндэсний дээл, эсгий, эсгий эдлэл, сийлбэр гэх мэт 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.
- Аймгийн Засаг дарга зөвхөн Говь-Алтай, Баянхонгор аймагт л цөөн тоогоор үлдсэн мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг өсгөх чиглэлээр МАМА Мазаалайг аврах монголын алхам/ төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Уг ажил 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх юм.
Б.Мөнхзул