ДАРХАН-УУЛ: Нэг боодол өвсний үнийг 5000 төгрөгөөр тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-04-02 13:05:07

Дархан, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Малчин, мал бүхий иргэдэд өвс тэжээлийн асуудлыг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргалаа.


Зудархуу өвөлжиж, хаврыг хүндхэн эхлүүлж буй малчид өөрсдийн бэлтгэсэн өвч тэжээлийг дуусаж, аймгийн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг хөнгөлөлттэй нийлүүлэх саналыг гаргасан.


Энэ дагуу гурван жил өнжсөн өвсийг гуравдугаар сард үнэгүй тараасан бол өнөөдрөөс эхлэн өнгөрсөн жил бэлтгэсэн өвсийг нэг боодлыг нь 5000 төгрөгөөр нийлүүлэхээр болжээ.


Өнгөрсөн жил 100 тн буюу 5000 боодол өвсийг гэрээний дагуу бэлтгэн аймгийн онцгой комиссын нөөцөд бэлтгэсэн. Эдгээрээс эхний ээлжид 4000 боодол өвсийг худалдаанд гаргах юм.

Холбоотой мэдээ