ОРХОН: Эрдэнэт хотын 50 жилийн ойд төрийн албан хаагчид хандив өргөж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймаг Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тэмдэглэнэ.
Өнөөдөр аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ, Худалдан авах ажиллагааны газар, Статистикийн хэлтсийн алба хаагчид нэг өдрийн цалинтай тэнцэх 11,300,000 төгрөг хандивлажээ.
Ийнхүү Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд хандив цуглуулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна.
Улаанбаатар