СЭЛЭНГЭ: Удирдлага гэдэг бол тухайн байгууллагын манлайлагч нь юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-14 12:51:01

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Миний хувьд, 20 гаруй жил удирдах албан тушаалд ажилласан түүхээ эргэн харахад нэг том бахархал надад байдаг юм.

 

Байгууллагын дарга, удирдагч нарт хүнд шийдвэр гаргах тохиолдол зарим үед тулгардаг. Гэхдээ би надтай ажиллах боломжгүй хүн гэж өөрийнхөө өнцгөөс үнэлж, нэг ч хүнийг ажлаас чөлөөлж байсангүй. Ажилтнуудынхаа зөв талыг олж харж, тухайн хүнийг ажиллуулж чаддаг байх нь удирдагч хүний үүрэг гэж би үздэг.

 

Түүнээс биш надад таалагдахгүй байна гээд тухайн хүнийг сольдог арга барилыг сонгож хэрхэвч болохгүй. Ер нь дарга гэдэг чинь уг нь байгууллага дотроо манлайлагч нь юм л даа.

 

Хүн бүрд өөр өөрийн онцлог, өөр өөрийн давуу чанар бий. Ажилтнуудынхаа давуу талууд дээр нь түшиглээд тэдгээрийг нь хөгжүүлж, онцлог сайхан бүхнийг нь өнгөлж гялалзуулах тусам тухайн байгууллага бүтнээрээ босоод ирдэг.  


Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Н.Эрдэнэцэцэг



Холбоотой мэдээ