СЭЛЭНГЭ: З.Жарантавд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 6
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар
сумын харьяат, Монгол Улсын гавьяат
жүжигчин З.Жарант Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” боллоо.
Монгол
Улсын гавьяат жүжигчин З.Жарантавын соёл урлагийн салбарт 50 гаруй жил идэвх
зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, драмын болон тайз дэлгэцийн олон арван гол
дүрийг бүтээж, соёл урлагийн салбарт
оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын даргын А/62 дугаар захирамжаар энэхүү хүндэт
өргөмжлөл хүртээжээ.
Тэрбээр 1942 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн байна. 1961 онд Драмын театрт дагалдан жүжигчнээр
ороод 1963-1967 онд УБДС-ийн кино драмын ангид суралцаж төгссөнөөр мэргэжлийн
жүжигчин болжээ.
Оюутан
байхдаа "Хүний мөр" киноны олны хэсэгт орж наадмаар Чинбатын ард
зогссоноор кино урлагтай холбогджээ.
1965
он "Хүний мөр" олны хэсэг
1966
он "Цэргийн хүү" Батмөнх
1974
он "Уулзалт" Жамъян
1981
он "Хатанбаатар" гамин
1983
он "Үүр цайхын өмнө" данжаад
1985
он "Би чамд хайртай" Самбуу
1985
он "Мөнгөн буйл" шеф
1987
он "Үлгэр дууссан хойно" Жалцав дарга
1988
он "Амьдралын нахиа" Пүрэвээ
1989
он "Хачин хүн" Балсан
1993
он "Цагаан сүүдэр" Жамъян эдгээр дүрүүдийг кинонд бүтээсэн төдийгүй сүүлийн
жилүүдэд ч залуучуудтайгаа мөр зэрэгцэн олон сайхан дүр бүтээжээ.
Улаанбаатар