ДАРХАН-УУЛ: Зорчигч тээврийн үнэ 10 мянган төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус, такси үйлчилгээний үнэ өнөөдрөөс нэмэгдлээ. Тухайлбал автобус 30.000 төгрөг, такси 40.000 төгрөг байсан тус бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Аймгийн авто тээврийн төв нь ААНБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж түүгээр дамжуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байна. “Шар зам ирээдүй хоршоо”, “Тээвэр ачлал нар” ХХК-иудтай хамтран ажилладаг бөгөөд эдгээр компанийн тавьсан санал, хүсэлтийг үндэслэн зам тээврийн яам, авто тээврийн үндэсний төвд уламжилж зөвшөөрөл олгосны дагуу нэмжээ.

2021 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд үнийн өсөлт, шатахууны үнэ, сэлбэг
хэрэгслийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ийнхүү таван жилийн дараа зорчигч
тээврийн үнэ нэмэгдэж байгааг аймгийн авто тээврийн төвөөс мэдэгдлээ.
Харилцсан зөвшилцсөний дагуу шууд нэмэх бус Зам, тээврийн сайдын баталсан жишиг үнэ тогтоох тушаал байдаг бөгөөд үүний дагуу үнэ, тарифт өөрчлөлт оруулдаг ажээ.
Уг тушаалд нэг км замд 75-150 төгрөг байна гэж заажээ. 2021 онд орсон өөрчлөлт 93 төгрөг байсан бол энэ онд хийсэн үнийн өөрчлөлт 136.8 төгрөгөөр тээвэрлэх шийдвэр гарчээ.

Батлагдсан
үнэ, мэргэшсэн жолооч, даатгалд хамрагддаг, аюулгүй үйлчилгээ, хяналтын нэгдсэн
системд холбогдсон байна.
Өдөрт найман автобус нэг цаг 30 минутын зайтай, 4-8 такси эрэлтэд тулгуурлан хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байна.
Ташрамд, өнгөрсөн
онуудад 19 аймгийн зорчигч тээврийн үнэ нэмэгдсэн бол энэ онд Дархан-Уул, Төв
аймгийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ ийнхүү нэмэгджээ.