Нобелийн Эдийн засгийн шагналтан тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-13 10:03:57

СТОКГОЛЬМ. /NHK/. Хүмүүсийн орлого хэрэглээнд нь хэрхэн нөлөөлдгийг судалсан Их Британийн эрдэмтэн Энгус Дитон Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг хүртэхээр болжээ.

Тэрбээр АНУ-ын Принстоны их сургуулийн профессор юм. Хүмүүс орлого дээр суурилан ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгааг судалсан Энгус Дитоны ажлын ач холбогдлыг Шведийн Шинжлэх ухааны академи үнэлж, түүнд уг шагналыг олгохоор болжээ.

Нийт орлого, хэрэглээ хангалтгүй байгааг тодорхойлж, хэрэглээний онол давамгайлж байгааг Дитон харуулсан гэж академи мэдэгдэв.

Нийт мэдээлэл дэх бидний харж байгаа дүр зургийг задлахын тулд хувь хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийх нь ямар чухал болохыг энэ судалгаагаар харуулжээ.
Мөн Дитон эдийн засгийн хөгжил болон микро, макро эдийн засгийн талбарыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан гэж академи мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ