Боб Дилан Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцох боломжгүй гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-11-17 15:26:32

СТОКГОЛЬМ. /NHK/. Нобелийн утга зохиолын шагнал хүртэх болсон Боб Дилан ирэх сарын 10-нд Стокгольм хотод болох шагнал гардуулах ёслолд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ.

Америкийн дуучин, дууны зохиолч Боб Дилан арга хэмжээнд оролцох боломжгүй гэдгээ бидэнд захидлаар мэдэгдлээ гэж Шведийн академи өчигдөр мэдэгдлээ.

"Гэвч Боб Дилан Нобелийн шагнал авах болсондоо туйлын баяртай байгаагаа дурдаад, өөрийн биеэр авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн. Нобелийн шагналтан арга хэмжээнд оролцохгүй байх нь ховор тохиолдол хэдий ч тийм онц зүйл биш юм. Өмнө нь Гарольд Пинтер болон Дорис Лессинг нар шагналаа биеэрээ ирж авч байгаагүйн нэгэн адил юм гэж Шведийн академи мэдэгдэлдээ дурдав.

Мөн ирэх сарын 10-наас хойш зургаан сарын хугацаанд багтаан Боб Дилан утга зохиолын төрлөөр лекц тавих ёстой бөгөөд түүний лекцийг бид тэсэн ядан хүлээж байна гэж академи мэдэгдлээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ