Өнөө шөнө "супер сар" гарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН./Forbes/. Сүүлийн 70 орчим жилийн турш харагдаагүй асар том тэргэл сар даваа гарагийн шөнө буюу өнөө шөнө тэнгэрт мандана. Хэрвээ та 68 нас хүрээгүй бол урд өмнө нь амьдралдаа ийм том сарыг хэзээ харж байгаагүй болно.
1948 оноос хойших хугацаанд сар манай гарагт хамгийн ойрхон байрлалд ирж байгаа учраас ийм том тэргэл сар мандах ажээ. Ингэснээр сар нь ердийн үеийнхээс 14 хувиар том, 30 хувиар илүү тод харагдах юм. Гэхдээ тэнгэр цэлмэг үед л ийм тод сарыг харах боломжтой.
Хэрвээ та энэ үзэгдлийг харж амжилгүй хоцорвол дараагийн супер сар гарах үе буюу 2034 оны 11 дүгээр сарын 25 хүртэл хүлээх хэрэгтэй болох нээ. Ийм учраас байгалийн гайхалтай үзэгдлийг харахын тулд цаг заваа зохицуулаарай.
Д.Нямтулга