Беларусь, Монгол хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-10-12 14:22:56

МИНСК. /BelTA/. Беларусь болон Монгол Улс ашигт малтмал олборлох салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон Беларусиас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной нар энэ сарын 8-нд уулзахдаа дээрх саналыг хэлэлцсэн тухай Беларусийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлэв.

Беларусь-Монголын харилцааг сайжруулах хэвийн төлөв, тэр дундаа, боловсролын салбарын асуудал уг уулзалтын гол сэдэв байсан байна.

Мөн ашигт малтмал олборлох, Беларусийн машин угсрах үйлдвэрийг Монголд байгуулах, уул уурхай болон хөдөө аж ахуйн машин, техник нийлүүлэх, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах болон үйлдвэрлэх зэрэг хамгийн ирээдүйтэй салбарт хамтран ажиллах чиглэлийг бэлтгэх асуудлаар талууд санал солилцсон байна.

Ой модоо нэмэгдүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа Монголын тал мөн илэрхийлжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ