АНУ болон Румын Хар тэнгист сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-12 13:35:45

ВАШИНГТОН. /TASS/. АНУ болон Румын шумбагч онгоцны довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сургуулийг энэ долоо хоногт Хар тэнгист хийнэ.

Италийн Неаполь хотод байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний зургадугаар флотын хэвлэлийн албанаас мэдээлснээр, тус улсын шумбагч онгоц эсэргүүцэн хамгаалагч “P-3C Orion” тагнуулын нисэх онгоц сургуулилтад оролцохоор Румыны Констанца хотын баазад ням гарагт ирсэн байна.

“Хар тэнгист аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ болон Румыны тэнгисийн цэргүүд харилцан уялдаа болон нийтлэг боломжоо бэхжүүлэхийн тулд шумбагч онгоцны довтолгооноос эсэргүүцэн хамгаалах тактикийг боловсруулна” гэж зургадугаар флотын хэвлэлийн алба мэдээлжээ. Сургуулилт энэ сарын 13-14-нд болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ