Онцгой байдлын алба хаагчид 41 хүний амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-21 10:48:23

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэжээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 41 иргэний амь насыг аварсан байна. Мөн утаажилтын бүсээс 188 иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.


Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, тав нь ой хээрийн гал түймэр, нэг газар хөдлөлт,  нэг аянга,  хоёр хүчтэй салхи шуурга, гурав нь үер, 32 нь хүний үйл ажиллагаатай холбоотой байсан аж.

 

 

Холбоотой мэдээ