Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд Лукашенко тэргүүлж байна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-12 10:53:06

МОСКВА. /TASS/. Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80-84 хувийн саналтай тэргүүлж байна гэж социологийн үйлчилгээний байгууллагууд сонгуулийн урьдчилсан санал асуулгад үндэслэн мэдэгджээ.

Австрид төвтэй Евразийн барометрийн нийгмийн харьцуулсан судалгааны хүрээлэнгийн мэдэгдсэнээр, Лукашенко 80.3 хувийн санал, Либерал ардчилсан намын дарга Сергей Гайдукевич 5.1 хувийн санал, “Үнэнийг өч” иргэний кампанит ажлыг төлөөлөгч Татьяна Короткевич 5.6 хувийн санал, Беларусийн Эх оронч намын дарга Николай Улахович 1.9 хувийн санал авсан бол оролцогчдын 7.1 хувь нь дээрх нэр дэвшигчдийн нэгэнд нь ч саналаа өгөөгүй байна.

Харин Беларусийн Шинжлэх ухааны үндэсний академийн Социологийн хүрээлэнгийн сонгуулийн урдьчилсан санал асуулгын дүнгээр, Лукашенко 82.9 хувь, Гайдукевич 4.8 хувь, Короткевич 4.3 хувь, Улахович 2.1 хувийн санал тус тус авсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ