Нарны гүүрийн баруун талаас УБТЗ-ын хойд талын автобусны буудлын авто замыг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж, шинэчлэх ажлыг эхлүүлж буй.
Тодруулбал, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг энэ сарын 4-ний 23:00 цагаас хааж, шинэчлэн зургаадугаар сарын 6-ны 06:00 цагт нээх аж.
Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.