Шадивлан зуслангийн авто замыг хааж, шинэчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. ЧД-ийн 24 дүгээр хороо, СБД-ийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх замыг шинэчилж байна.
Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг энэ сарын 7-ны өдрийн 01.00 цагт хааж, асфальт бетоноор хучиж байгаа аж.
Тус авто замыг энэ сарын 15-нд нээх юм. Энэ хугацаанд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газар зөвлөв.