“Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” энэ сарын 24-нд болно.
Оролцогчид 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд шинэ маршрутаар гүйнэ. Тухайлбал, 5 км зайд нар буруу тойрог 21, 42 км зайд “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм.
Гүйлтийн маршрутыг ангилал тус бүрээр танилцуулж
байна.
500 метр: Гараа- Худалдаа хөгжлийн банк-
Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр-Соёлын төв өргөө- Бариа
800 метр: Гараа- Спортын төв ордон-
МУБИС- Энхтайваны өргөн чөлөө- Централ Тауэр-Соёлын төв өргөө-Бариа
1.5 км: Гараа- МУИС- ШУТИС- МУБИС-
Централ Тауэр- Соёлын төв өргөө-Бариа
Гэр бүлийн гишүүдтэйгээ гүйхээр
төлөвлөсөн болон тэргэнцэртэй, хараагүй иргэд 1.5 км-ийн зайн гүйлт нь үдээс
хойш болно.
5 км: Гараа- Соёлын төв өргөө-МУБИС-СЭЗИС-Бөхийн өргөөний уулзвар (эргэлт)-Сансрын И-Март худалдааны төв- ШУТИС-Зоос гоёл-Цэцэг төв-Төв шуудан-Соёлын төв өргөө-Бариа
10 км: Гараа-Соёлын төв өргөө-Энхтайваны өргөн чөлөө-Зүүн дөрвөн зам-Нарны зам-Нарантуул зах-Малчдын
худалдааны төв-Туннел доогуур гарах-Дүнжингарав худалдааны төвийн урд зам-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уулын И-Март худалдааны төв-Хоум плаза төв-Шинэ гүүр-Шангрила-Соёлын төв өргөө-Бариа
21 км: Гараа-Соёлын төв өргөө-Энхтайваны өргөн чөлөө-Зүүн дөрвөн зам-Нарны зам-Нарантуул зах-Малчдын
худалдааны төв-Туннел доогуур гарах- Дүнжингарав худалдааны төвийн урд зам-Дугуйн зам-Их Монгол плаза-Хан-Уулын И-Март худалдааны төв-Хоум плаза төв-Корпорейт конвэншн цэнтр (эргэлт)- Шинэ гүүр-Шангрила-Соёлын төв өргөө-Бариа
42 км-т гүйх оролцогчид 21 км-ийн зайн маршрутаар 2 бүтэн тойрог гүйнэ.
Тэмцээний бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-нд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ.