Солирын аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-10-26 15:03:17

ВАШИНГТОН. /ВВС/. 65 сая жилийн өмнө тохиосон их аюул дэлхийн байгаль орчны төрхийг бүрмөсөн өөрчилсөн бөгөөд ийм зүйл тохиолдоно гэдгийг төсөөлөө ч үгүй байсан байх.

Дэлхийг чиглэн хөвөрдөг солирууд хэдэн сая жилийн хувьслын замнал, агаар мандлын бүтэц болон Төв Америкийн геологийн тогтцыг өөрчилсөн билээ.

Ийм гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд бид бэлтгэлтэй байх ёстой. Ливерморын үндэсний лабораторийн судлаач Меган Брука Сял Дэлхийг чиглэн хөвөрдөг солирын замыг өөрчлөхөд кинетикийн нөлөө ямар үр дүнтэй байх эсэхийг судлах “Солирын нөлөө, хазайлтын үнэлгээ” технологи дээр ажиллаж байна.

“Солир дэлхийд нөлөөлөх эсэх нь асуудал биш, харин хэзээ вэ гэдэг нь асуудал юм. Дэлхийтэй маш ойр байгаа солируудыг олж тогтоосон цагт дэлхийг хамгаалах ажлыг хийж эхэлнэ” гэж Брука Сял хэллээ.

2013 онд Орост хэдэн мянган байшин барилгыг сүйтгэж, хэдэн зуун хүнийг гэмтээж, олон улсын анхаарлыг татсан Челябинск солиртой адил солир удахгүй аюул тарьж магадгүйг тэрбээр анхаарууллаа. Уг солир дөхөн ирж буйг хэн ч хараагүй учир дэлхийн анхаарлыг татсан. Энэ биет маш жижигхэн байсан боловч асар их хохирол учруулсан” гэдгийг тэрбээр дурджээ.

Брука Сял солирын бүтцийг хэрхэн судлах талаар танилцуулж, энэ судалгаа нь дэлхийтэй мөргөлдөж болзошгүй солирын чиглэлийг өөрчлөх хамгийн сайн арга замыг бидэнд зааж өгч болох юм гэлээ.

Мөн тэрбээр цааш нь ярихдаа “Солирын нөлөө, хазайлтын үнэлгээ” технологи олон асуултад хариу өгөх бөгөөд үүнийг бидний ирээдүй хойч үеийнхэн жинхэнэ утгаар нь ашиглавал тэдэнд маш их тус болно” гэсэн юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ