Жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-24 22:27:21

Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсээс худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашиглагддаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийлээ.

Тус хамт олон “Хэрэглэгчийн жил”-ийг тохиолдуулан эдийн засгийн хямралтай энэ үед жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээгээ зохион байгуулжээ. Уг үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын “Гурван мэргэд”, “Олон улсын худалдааны төв”-ийн хүнсний зах дээр хүнсний ногоо худалдан борлуулагч, ногоочдын ашиглаж байгаа 16 электрон жинг баталгаажуулсан байна.

Үнэ төлбөргүйгээр улсын баталгаажуулалтад хамрагдаж буй жин хэмжүүрийн тоог хэлтэс бүрт 20 хүртэл байхаар тогтоосны дагуу ийнхүү 16 жинг хамруулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ