“Шунхлай” нээлттэй бонд, “Тэнгэр даатгал” шинэ хувьцаа гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энэ өдрүүдэд хоёр ч компани шинэ бүтээгдэхүүн гаргаад байна.
Тодруулбал, “Тэнгэр
даатгал” компани шинээр хувьцаа гарган, олон нийтэд санал болгоод байгаа бол “Шунхлай”
компани нээлттэй бонд гаргаж, мөн анхны арилжааны цанг цохиод байна.
“Тэнгэр даатгал”
ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны
11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн энэ оны 12 дугаар сарын 4-ний
өдрийн 16:00 цаг хүртэл Монголын Хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж
хүлээн авч байна.
- Үнэт цаасны нэр: “Тэнгэр даатгал” ХХК
- Үнэт цаасны нийт тоо ширхэг: 60,000,000 ширхэг
- Олон нийтэд санал болгох
хувьцааны тоо: 12,500,000
- Олон нийтэд санал болгох
үнэ: 800 төгрөг
- Татан төвлөрүүлэх үнийн дүн: 10,000,000,000 төгрөг.
“Шунхлай” компанийн хувьд жилийн 17 хувийн хүүтэй, нээлттэй бонд гаргаж, анхны арилжааг мөн эхлүүлээд байна. Арилжааны захиалгыг 2024 оны 12 дугаар сарын 3-9-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авч эхэллээ.
- Бондын нэр: “Шунхлай” бонд
- Бондын нийт тоо
ширхэг: 800,000 ширхэг
- Бондын нэрлэсэн үнэ: 100,000
төгрөг
- Бондын нийт үнийн
дүн: 80,000,000,000 төгрөг
- Бондын хүү/өгөөжийн хувь
хэмжээ:17 хувь,
- Бондын хугацаа: 12
сар.
”Шунхлай” бондын үндсэн
андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХК ажиллаж байна.