20 мянга гаруй хүүхдэд Хүүхдийн мөнгө бэлнээр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-14 22:36:30

Баянхонгор аймгийн хэмжээнд 22.554 хүүхдэд 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр нь банкуудаар дамжуулан олгож эхлэжээ.

Мөн 8441 хүүхдэд бичилт хэлбэрээр олгох бөгөөд ийнхүү Баянхонгор аймаг нийтдээ 30.995 хүүхдэд хүүхдийн мөнгийг олгох юм байна.

Сонирхуулахад, Аймгийн ХХҮГазраас хүүхдийн мөнгөнд 451 сая, Халамжийн сангийн 2300 хүнд 190 сая, тэтгэмжийн сангийн 2300 хүнд 260 сая төгрөгийг тус бүр сар тутамд олгож байгаа аж.

                                                                                                                                Б.Мөнхзул

Холбоотой мэдээ