Сэлэнгийн зарим сму ургацаа хурааж дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Сант, Баянгол, Шаамар, Хүдэр зэрэг сумд улаанбуудайн ургацаа 100 хувь хураан аваад байна.
Ургац хураалтыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нийт үр тариа 4.5 хувь, улаанбуудай 4.3 хувь, тэжээлийн ургамал 33.9 хувь, тосны ургамал 29.3 хувь, төмс 4.8 хувь, хүнсний ногоо 1.8 хувиар илүү байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт 91.6 хувьтай явж байна. Хадлан тэжээл бэлтгэлийн ажил 98 хувьтай байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 129607 тн өвс, 7960 тн хужир шүү бэлтгэжээ.
Улаанбуудайн га-ийн ургац 16.7 цн, 201 мянган тн, арвайн ургац га-гаас 14.4 цн, 1286 тн-ыг, овьёос 8.8 цн буюу 880.5 тн, тэжээлийн ургамал 27 цн буюу 12277 тн, тосны ургамал 5.3 цн, 5940.9 тн, төмс 130 цн буюу 40354.6 тн, хүнсний ногоо 130 цн буюу 29186.9 тн-ыг тус тус хураан аваад байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг