БНХАУ-ын ДНБ 2015 онд 7 хувиар өсөх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-04 14:20:01

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ эдийн засгаа энэ онд долоон хувиар өсгөх боломжтой гэж эдийн засагч хэллээ.

“Эдийн засгийг энэ онд долоон хувиар өсгөх зорилтыг Засгийн газар дэвшүүлсэн. Дотоодын эрэлт нэмэгдэж, Засгийн газар шинэчлэлийн амлалтууддаа хүрэхээр зүтгэж байгаа учраас энэ зорилтод хүрэх боломжтой” гэж БНХАУ-ын Засгийн газрын харьяа “Төрийн мэдээллийн төв” судалгааны байгууллагын эдийн засагч Жу Баолянь хэлэв.

Жилийн хоёрдугаар хагаст тус улсын экспортын хэмжээ 1-6 дугаар сарынхаас давах төлөвтэй байгаа ажээ.

БНХАУ-ын эдийн засгийн гол хөдөлгүүр болох экспорт энэ оны эхний хагаст 0.9 хувиар өссөн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд