Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-30 15:59:32

Сэлэнгэ аймагт дулааны цахилгаан станцыг байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр хоёр тал гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Сэлэнгэ аймаг, БНХАУ-ын “Жин Хуа групп” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Сэлэнгэ аймгийг төлөөлж аймгийн Засаг дарга Ш.Оргил, “Жин Хуа Групп” ХХК-ийг төлөөлж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ши Гуанг Ронг нар энэхүү харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Сэлэнгэ аймагт 50 квт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг байгуулах ажлыг концессын зарчмын дагуу хөрөнгө оруулах зорилгоор энэхүү санамж бичгийг зурж байгаа юм.

Энэхүү харилцан ойлголцлын хүрээнд Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дулааны цахилгаан станц барихтай холбоотой баримт бичиг, зөвшөөрлийн асуудлыг судлан хариуцаж, дулааны цахилгаан станцын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хэрэглэгчийн талаарх шаардлагатай тоо баримт, мэдээллээр хангана. “Жин Хуа групп” ХХК нь Сэлэнгэ аймагт ажиллах ажиллах хүчний сургалт, бэлтгэл ажлыг ханган, дулааны цахилгаан станц барих барилга угсралтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж, барилгын ажил эхлэх зөвшөөрөл бүрдсэний дараа 24 сарын хугацаанд уг станцыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгнө гэсэн тохиролцоонд хүрсэн байх юм байна.

Уг санамж бичиг нь талуудын анхны хүсэл зоригийг илэрхийлсэн бөгөөд хамтын ажиллагааны цаашдын үндэс суурь болж буйгаараа онцлогтой аж. Энэхүү станцыг барьж байгуулахад 200 сая ам.доллар буюу 2 тэрбум төгрөг шаардагдах юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ