Монгол Хятадын дугуйчид хамтран аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-21 14:30:47

Дорнод аймгийн унадаг дугуй сонирхогчид БНХАУ-ын дугуйчидтай хамтарсан аяллыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 "4+2 Авто-дугуй" аяллын нээлт  09 дүгээр сарын 20-ны өдрийн 10.0 цагт  Чойбалсан хот дахь Монгол дайчдын хөшөөний дэргэд болов. Монгол, Хятадын дугуйчдын найрамдлын нөхөрсөг аялал цааш Халхгол-Буйрын чиглэлд үргэлжлэх юм. БНХАУ-ын дугуйчдын хувьд “Цайны зам” төслийн хүрээнд Бээжингээс эхэлж, ӨМӨЗО-ны  Шинэ Барга баруун хошуугаар дамжин Дорнод аймагт иржээ.

Хоёр орны дугуйчдын аялал тус аймагт өндөрлөх юм.

                                                                                                                                 Б.Туяа

Холбоотой мэдээ