Цагааннуур суманд ухаалаг тоолуур, ухаалаг сүлжээ нэвтэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-14 10:57:13

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд цахилгааны нам хүчдэлийн шугам сүлжээг шинэчлэн ухаалаг тоолуур, ухаалаг сүлжээг нэвтрүүлэхэд нийтдээ 430 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ажээ.

Цагааннуур сум дахь энэхүү цахилгааны нам хүчдэлийн шугам сүлжээг шинэчилж ухаалаг тоолуур, ухаалаг сүлжээг нэвтрүүлэх бүтээн байгуулалтын ажлыг Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК хийж гүйцэтгэх аж. Тус компанийн зүгээс уг ажлыг эхлүүлэхээр “Ажил мэргэжлийн уралдаан 2016” тэмцээнийг тус суманд өчигдөр эхлүүлжээ.

Эл бүтээн байгуулалтын тэмцээний үр дүнд Цагааннуур суманд 430 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна. Уралдааны үр дүн болоод ололт амжилтын дүн мэдээ хэд хоногийн дараа тодрох ажээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ