Нутгийн брэндийн үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-09 19:15:23

“Баянхонгорт үйлдвэрлэв-2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-18-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газар болохоор болжээ.

Тус арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсээс зохион явуулж байгаа бөгөөд аймгийн ХХААГ, Хөдөлмөрийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, сумдын ЗДТГ, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Баянхонгор аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтарч байгаа аж.

Аймгийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулж борлуулалтын сувгийг нь нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээ уламжлал болсоор 10 шахам жил болж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийг дэмжих эрх зүйн таатай орчинг бий болгож иргэдийг ажилтай орлоготой болгох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх тал дээр аймаг орон нутгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ч мөн үеэр танилцаж бодог байна.

Арга хэмжээнд Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, нөхөрлөл, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид сайн дурын үндсэн дээр оролцох боломжтой аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ