Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын брэнд ажил эхлэх гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-08 15:35:46

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн “Нээлттэй хаалганы өдөр” брэнд арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр эхлэх гэж байна.

Тус арга хэмжэээ нь энэ жилийн хувьд сонгуулийн жилтэй холбогдуулан өргөн хүрээнд зохион байгуулагдаагүй юм. Гэсэн ч энэ удаа аймгийн эрүүл мэндийн чиглэлээр нийт сум, суурин газарт зохион байгуулахаар аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэлээ.

Энэхүү “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд оролцож байгаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг батлагдсан хуваарийн дагуу энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 30-ны өдөр хүртэл аймгийн бүх сумд, тосгодод хүрч эмнэлгийн үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Харин аймгийн төв Сүхбаатар сумын иргэдэд ирэх 10-р сарын 20-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг хүргэх юм байна.  Сэлэнгэ аймгийн брэнд болсон “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ нь  Төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх, нутгийн удирдлагын байгууллагуудаас зохион байгуулж буй арга хэмжээг сум орон нутгийн иргэдэд сурталчлах. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг эрэлт ихтэй зарим байгууллагуудын үйлчилгээг сумын иргэдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлэх. Мөн төрийн ажил үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг газар дээр нь шуурхай шийдвэрлэх зорилгоор зохион байгуулдагаараа онцлогтой ажил билээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ